МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

ГУНГААГИЙН БАЯСГАЛАН

МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА

Боловсрол:

1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль;

1986 онд ОХУ-ын Москвагийн Их Сургууль;

1998 онд БНЭУ-ын Дели хотын их сургууль тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр. 

Ажилласан байдал:  

1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хэсгийн прокурор, туслах прокурор;

1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын зөвлөх;

1999-2000 онд Хууль зүйн яаманд газрын дарга;

2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх;

2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2012-2016 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал;

2016-2018 онд  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

Монгол Улсын Их Хурлаас санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.

 

                                                                   —оОо—

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ