МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боловсрол:
1993 онд Нийслэлийн 50 дугаар сургууль;
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн бакалавр;
1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр;
Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор.
Ажилласан байдал:
1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш;
2002-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш;
2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Экспертийн хэсгийг хариуцсан ахлах зөвлөх;
2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх;
2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга;
2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;
2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга;
2019 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга;
2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга.
Монгол Улсын Гавьяат хуульч цолтой.
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
—оОо—