Монгол Улсын Их Хурал 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн заалт нэмсэн байна.
Энэ заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцүүлэхээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.
Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон байна.