Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Энэ үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон” баримтат киног үзүүлж сонирхуулсны зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын референт Б.Эрдэнэбаяр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, хяналтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнууд сонирхсон асуултаа асууж, хариултаа авлаа.