Оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

“Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн  оюутнууд 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас  “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон” баримтат кино үзүүлж сонирхуулсны зэрэгцээ байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгч,  сонирхсон асуултад нь  хариулт өгөв.

Ийнхүү  эрх зүйн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд сургалтын хөтөлбөрт нь тусгагдсаны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, боловсролын стандартад нийцэхүйц хууль зүйн мэргэжлийн болон гадаад хэл, мэдээллийн технологи, хэрэглээний зохих чадвартай, ёс зүйн өндөр соёлтой мэргэжилтэн бэлтгэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.