МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

ЦЭДЭВИЙН ЦОЛМОН

МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН

Боловсрол:

1988 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль;

1993 онд ОХУ-ын Омск хотын Технологийн техникум, фототехникийн технологич;

1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч;

2003 онд Их Британи Улс, Эксетерийн их сургууль, хууль зүйн мастер;

2014 онд Америкийн Нэгдсэн Улс, Колумбын хууль зүйн сургууль, хууль зүйн мастер. 

Ажилласан байдал:

1993-1994 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтэст мэргэжилтэн;

1998-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Иргэний эрх зүйн тэнхимийн багш;

2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх;

2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга;

2014-2016 онд Монголын хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч;

2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК, Дэд захирал;

2022 оноос Монголын хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч.

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

 

                                                                           —оОо—

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ