МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боловсрол:
1986 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль;
1992 онд Москва хотын Авто замын дээд сургууль, инженер;
2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч;
2001 онд Боловсролын хүрээлэн, боловсролын менежмент;
2003 онд Монгол Улсын Их Сургуулийн докторант.
Ажилласан байдал:
1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны Холбооны ерөнхийлөгч;
1992-1997 онд “Боловсрол” ХХК, менежер;
1997-2004 онд “Түшээ” дээд сургуулийн Гүйцэтгэх захирал;
2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, МАХН-ын ажлын албаны дэд дарга;
2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН, Хуулийн хэлтэс, Хууль зүйн албаны дарга;
2006-2012 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн бүлгийн ажлын албаны дарга;
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх;
2021-2024 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх;
2024 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
—оОо—