Анх 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3 дугаар семинарын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхээс Ази тивийн хүрээнд тогтмол үйл ажиллагаатай Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны байгууллага байгуулах санал гаргаж түүнийг бусад улс орнууд дэмжсэнээр Үндсэн хуулийн шүүхүүдийн Азийн бага хурал байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулжээ.
Түүнээс хойш 2007 оны 10 дугаар сард Нийгэмлэг байгуулах бэлтгэл хороо байгуулагдан улмаар 2010 оны 7 дугаар сард Азийн 7 улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын дарга, ерөнхийлөгч, ерөнхий шүүгч нар Нийгэмлэг байгуулах тухай Тунхаг бичигт гарын үсэг зурснаар “Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.