Цэцэд маргаан үүсгэсэн талаар олон нийтэд тогтмол мэдээлдэг боллоо

Энэ оны 8 дугаар сараас эхлэн Цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдол, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу Цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд энэ талаар олон нийтэд тогтмол мэдээлж байна.


Түүнчлэн 7 дугаар сараас эхлэн Үндсэн хуулийн цэцийн дотоодод мөрдөж буй дүрэм, журам, аргачлал, Цэцийн дунд, их суудлын хуралдааны шийдвэрийн бичвэрийг эх хувиар нь PDF хэлбэрт шилжүүлэн албан ёсны цахим хуудастаа байршуулж эхэллээ.