Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.10/  хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр тэрээр, шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, эрүүгийн эрх зүйн асуудлаар хамтарсан семинар, судалгаа хийхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтад оролцсон Япон Улсын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Захирал Рёота Татэмото  хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын хууль зүйн салбарын холбогдох байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж Монгол Улсад Арилжааны эрх зүйг хөгжүүлэх, мөн цаашид хууль зүйн болон шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон тухай ярив.

Япон улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Олон улсын хамтын ажиллагааны газрын Захирал Рёота Татэмото, Япон Улсын Кюүшүгийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Токумото Минору нарын албаны хүмүүс багтсан юм.